«Сэнди» далайн догшин салхинд 111 хүн хэлмэгдээд байна. Өнөөгийн байдлаар Нью -Йорк муж улсад бусдаас илүү олон 48 хүн эндэв. АНУ-ын зүүн-хойд эрэг хавийн нутаг бас нэг догшин салхинд нэрвэгдэж мэднэ гэж америкийн цаг уур судлаачид таамаглав. Энэ долоо хоногт салхи илүү хүчтэй болж, бороо магадгүй цас орох юм. Шинэ догшин салхи «Сэндигээс» илүү хүчтэй болохгүй ч сэргэн босгох ажилд саад учруулна гэж таамаглажээ. Далайн догшин салхи хэдэн арван тэрбум долларын хохирол учруулав.