Төрийн зөвлөлийн еренхий сайд Вэнь Зябао гэр бүлий нь эд хөрөнгийг 2,7 тэрбум ам доллароор үнэлсэн New York Times сонины мэдээллийг шалгахыг санаачласан тухай өнөөдөр хонконгийн South China Morning Post сонин мэдээллээ. Саяхан ерөнхий сайд дээрх сонины мэдээллийг мөрдөн байцаах мэдүүлэг ХКН-ын ТХ-ны УТТ-нд шилжүүлсэн байна. Төрийн зөвлөлийн тэргүүний мэдүүлгийг хүлээж авсан ч мөрден байцаах ажиллагааны үр дүнг нийтлэх эсэх нь тодорхой биш байна. Ерөнхий сайдын гэр бүл хятадын томоохон Ping An даатгалын компанийн эзэн гэсэн мэдээллийг юуны түрүүнд шалгана. New York Times сонины мэдээнээс харахад 2007 онд Вэнь Зябаогийн төрөл төрөгсэд тус компанид 2,2 тэрбум доллартой байсан аж. Үүний өмнө хятадын ерөнхий сайд Вэнь Зябаогийн гэр бүлийн өмгөөлөгчид New York Times сонины мэдээг няцааж, ерөнхий сайдын гэр бүлийн гишүүдийн дотор «нууц баячууд» алга гэж мэдэгдсэн билээ. Вэнь Зябао дээд албан тушаал хашиж эхлэснээс хойш гэр бүл нь нэлээд баяжсан гэж 10-р сарын сүүлээр New York Times сонины өгүүлэгт бичсэн байна.