Японы засгийн газраас «Сирийн анд нөхдийн бүлгийн» уулзалтыг энэ сарын сүүлээр Токиод хийлгэх санал дэвшүүлсэн тухай өнөөдөр Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фузимура мэдэгдлээ. Түүний хэлснээр сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн эсрэг хориг үр дүнд хүрэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн уулзалт Сирийн эсрэг нэмэлт арга хэмжээ «олон улсын хүчин чармайлтыг өргөжүүлэх замаар» Сири улсад илүү хүчтэй шахалт үзүүлэх боломж олгох юм. Энэ нь сирийн сөрөг хүчнийг дэмжиж, ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулахыг шаардаж байгаа орнуудын албан бүс нэгдэл болох «Сирийн анд нөхдийн бүлгийг» байгулснаас хойшхи 5 дахь уулзалт болно. Арабын орнуудын холбоо болон Их Британи, АНУ, Франц зэрэг НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн гурван улс, түүнчлэн өөр хэдэн орон тус бүлэгт нэгдсэн юм. Үүний хамт Токио сирийн сөрөг хүчнийг дэмжиж байгаа өөр улсуудтай хамтран 2011 оны 9-р сард японы банкуудад Башар Асадын ба түүний засгийн газрын хөрөнгийн дансыг битүүмжлэсэн билээ. Түүнээс гадна 7-р сард Сири Японы хоорондын түрээсийн бүх нислэгийг болиулах шийдвэр гаргажээ.