Сирид шат шатаар гал зогсоох тухай хятадын санаачилга Женевийн албан мэдээг хэрэгжүүлэх зорилгоор хийх алхамуудын тухай оросын саналд нийцэж байна гэж ГХ-ийн дэд сайд Михаил Богданов мэдэгдэв. Түүний хэлснээр Москва шат шатаар гал зогсоох асуудлыг сирийн засгийн газар болон сирийн сөрөг хүчний хэдэн бүлэг түүнчлэн НҮБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлегч Лахдар Брахимитай авч үзэж хэлэлцэсэн юм. Тэр даруй гал зогсоох аргагүй. Юу гэвэл хэнд ч захирагдахгүй янз бүрийн маш олон бүлэг сөрөг хүчнийг төлөөлэж байгаа хийгээд тэдгээр үйл ажиллагаагаа бараг уялдуулан зохицуулахгүй байна гэж Оросын тал үзэж байна.