Японы ерөнхий сайд асан Ёсиро Моро ерөнхий сайд Ёсихико Нодагийн энэ оны 12-р сард Москвад хийх айлчлалыг бэлтгэхээр энэ сарын сүүлээр Орос улсад айлчилна. Киодо агентлагийн мэдээлснээр Мори Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах бодолтой байна. Японы хуучин ерөнхий сайд Оросын удирдагчтай итгэлцэх харилцаатай байна. Уулзалт нь Нодагийн 12-р сард Москвад хийх айлчлалын сайн бэлтгэл болж мэднэ гэж Японы тал үзэж байна. Японы ерөнхий сайд Нодагийн Москвад хийх айлчлалын үеэр олон улсын ба хоёр талын харилцааны асуудал, эдийн засгийн хамтын ажиллагаа түүнчлэн японы талд эмзэг нутаг дэвсгэрийн асуудлыг авч үзэж хэлэлцэх бололтой. Япон улс 1855 оны худалдаа, хилийн тухай хоёр талын гэрээг үндэслэн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи зэрэг дөрвөн аралд өнгөлзэж байна. Москвагийн байр суурь өмнөд Курилын арлууд дэлхийн 2-р дайы үр дүнгээр ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон хийгээд эдгээр арал Оросын нутаг дэвсгэрийн нэг хэсэг болсон нь олон улсын эрх зүйн зохих баримт бичгуудээр батлагдсан болохоор эргэлзээ төрүүлэх ёсгуй гэдэгт оршино.