Орос улс Вьетнамтэй цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, вьетнамын мэргэжилтнүүдийг цаашид сурган бэлтгэхэд бэлэн байна гэж ерөнхий сайд Дмитрий Медведев энэ сарын 6-7-нд тус улсад айлчлахынхаа өмнө вьетнамын мэдээллийн агентлаг, VTV телевиз, «Вьетнамын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Вьеинамын талаас хүсвэл Орос улс вьетнамын мэргэжилтэн түүний дотор офицеруудийг цаашид бэлтгэнэ гэж Медведев нэмж хэллээ. Энэ нь сайн сайхан харилцааг бэхжүүлж, илүү сайн ойлголцох түүний дотор байлдааны техникийг ашиглах үеэр гарсан асуудлыг шийдвэрлэхэд туслана гэж ерөнхий сайд тэмдэглэв. Сүүлийн жилүүдэд хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагаа нэлээд урагш ахиж байна гэж Оросын засгийн газрын тэргүүн тэмдэглэжээ.