ОХУ-ын еренхий сайд Дмитрий Медведев Зуун Сибирь, Алс Дорнодын үйлдвэрүүдээс байгалийн шингэрүүлсэн хийг нийлүүлэх хэтийн төлөвийг Вьетнамын удирдагчидтай авч үзэж хэлэлцэнэ. ОХУ-ын засгийн газрын тэргүүн Вьетнамын ерөнхий сайдын урилгаар 11-р сарын 6-7-нд Вьетнамд албан ёсны айлчлал хийх юм. Медведев айлчлалынхаа өмнө хийх хэлэлцээний сэдэв ба хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар вьетнамын сэтгүүлчдэд өгүүллээ. Атомын энерги ба нефтийн салбарт хамтран ажиллахыг ороллцуулан томоохон төслүүд хэлэлцээний сэдэв болно гэж ерөнхий сайд мэдээлэв. Орос улс Вьетнамыг стратегийн түнш хэмээн үзэж байгааг Медведев тэмдэглээд «Газпромвьет» байгалийн хийн төслийг дурдав. Вьетнам улс түншийн хувьд Ямал-Ненцийн тойрогт оросын орд газрыг эзэмшихэд оролцож байна. Ил шууд хэлэхэд бид мөн салбарт ажиллах зөвшөөрөл гадаадын түншүүдэд өгөхгүй байна. Харин хоёр талын харилцаа онцгой шинж чанартай байгааг болон найрсаг Вьетнам улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөвийг харгалзан Вьетнам улсыг мөн салбарт ажиллуулж байна гэж Медведев нэмж хэллээ. Айлчлалы нь нэгэн зорилго Орос Вьетнамын бараа гүйлгээний хэмжээг нэмэгдүүлэхэд оршино гэж тэрээр тэмдэглэжээ. 2015 он гэхэд бараа таваарын эргэлтийг 7 тэрбум долларт хүргэх зорилт тавьсан гэж Оросын ерөнхий сайд нэмж хэллээ. Эрчим хүчнээс гадна машины аж үйлдвэр, цэрэг техникийн салбар хамтын ажиллагааны хэтийн төлөвтэй хүрээ хэмээн Оросын засгийн газрын тэргүүн үзэж байна.