Орос улс Ази Номхзон далайн бүс нутагт байр сууриа бэхжүүлэх зорилгоор бухнийг хийнэ гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев 11-р сарын 7-нд Вьетнамд айлчилж эхлэхийнхээ өмнө тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагдаа мэдэгдэв. «Орос улс бол нэг талаас Европт, нөгөө талаас Ази, Номхон далайн бүс нутагт оршиж байгаа нь манай хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж байна. Мэдээжээр АНДБН-т байр сууриа бэхжүүлэх зорилгоор бүхнийг хийнэ» гэж Оросын засгийн газрын тэргүүн тэмдэглэв. Орос Вьетнам улстай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг сонирхож байгааг Дмитрий Медведев онцложээ.