Вьентьянд Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев Лаосын ерөнхийлегч Тюммали Сайнясонтай уулзахдаа хоёр талын түншлэл амжилттай хөгжиж байгааг тэмдэглэв. «Урьдын тохиролцоо хоёр орны түншийн харилцааг бэхжүүлж байна» гэж Медведев онцлов. Лаост оросын ачааны машин, нисэх онгоц, нисдэг тэрэг нийлүүлэх нь хамтын ажиллагааны хэтийн төлөвтэй чиглэл гэж тэрээр үзэж байна. Сайнясон Орос улсаас лаосын цэргийн боловсон хүчин бэлтгэхэд туслаж байгаад талархал илэрхийлэв. Оросын ерөнхий сайд Лаосын засгийн газрын тэргүүн Тхонгсинг Тхаммавонгтай бас уулзав. Медведев «Ази-Европ» форумын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Вьетнтьянд хүрэлцэн очлоо. Олон улсын аюулгүй байдал ба санхүү-эдийн засгийн асуудлууд дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болно. Оросын ерөнхий сайд Лаост айлчлаад Вьетнамд хүрэлцэн очиж айлчлах юм.