ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров 11-р сарын 5-6-нд Иорданид айлчилж, 11 Абдалла хаан, ГХ-ийн сайд Насер Жод нартай уулзах юм. Оросын ГХЯ-аас мэдээлснээр талууд орос-иорданы харилцааны хэтийн төлөв болон олон улсын ба бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг авч үзэх юм. Оросын дипломат тусгай газрын албан ёсны төлөөлөгч Александр Лукашевичийн хэлснээр Лавров Иорданид Палестины үндсэний засаг захиргааны тэргүүн Махмул Аббастай бас уулзана. Эдгээр хэлэлцээ «палестин-израилийн зохицуулалтын асуудлаархи үйл ажиллагааг уялдуулан зохицуулахыг оролцуулан орос-палестины хэлхээ холбоог бэхжүүлэхэд туслана» гэж Лукашевич тэмдэглэв. «Эдүгээ Ойрхи Дорнод, Хойд Африкт гунзгий өөрчлөлтийг амжилттай болгоход палестины асуудлыг шийдвэрлэж, араб-израилийн санал зөрөлдөөнийг арилгах нь зайлшгүй чухал» гэж Лукашевич нэмж хэллээ.