Женевэд хэлэлцэн тохиролсон зүйлийг даган мөрдөхийг Орос улс дэлхийн хамтын нийгэмлэгт уриалж байна гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби, НҮБ ба АОХ-ны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими нартай хийсэн уулзалтынхаа үр дүнгээр мэдэгдлээ. Орос улс бол Женевийн албан мэдээг үндэслэн бүх талтай харилцан ажиллаж байгаа тус уулзалтад оролцсон ганц орон гэж Лавров тэмдэглэв. Оросын ГХЯ-ны тэргүүн бүх талд хандан сирийн мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бүх хүчнийг хэлэлцээ хийхэд албадах зорилгоор нөлөө үзүүлэхийг уриалав. Женевийн албан мэдээг хэрэгжүүлэхэд НҮБ-ын АЗ-ийн тогтоол шаардагдахгүй. Өрнөдийн түншүүдийн ярьцгааж байгаа тогтоол байдлыг хурцатгаж, дэглэмийг солиход туслах ганц зороилготой гэж Оросын ГХЯ-ны тэргүүн үзэж байна. Орос улс ба АОХ хамтын ажиллагааны форумыг зохион байгуулж, анхны хуралдааныг энэ оныг дуустал Москвад зарлан хуралдуулахаар тохиролцов. Женевэд хэлэлцэн тохиролцсон зүйл сирийн мөргөлдөнийг зохицуулах улс төрийн үндэс болж мэднэ хэмээн Брахими үзэж байна. Онц эрхт төлөөлегч Женевийн албан мэдээг НҮБ-ын тусгай тогтоолын хэлбэртэй болгож батлахын төлөө байна. Уулзалтын үр дүнгээр талууд тодорхой тохиролцоонд хүрээгүй гэж аль-Араби мэдэгдэв. Талууд тухайлбал 6-р сарын 30-нд Женевэд гаргасан мэдэглийг яаж хэрэгжүүлэх асуудлыг авч үзсэн гэж тэрээр мэдээллээ. Мэдэгдэл Сирийн улс төрийн шилжилтийн үйл явцыг хамрасан юм.