Сирийн мөргөлдөөнд татагдан оролцож байгаа нэг ч тал ялж чадахгүй. Женевийн тохиролцоог үндэслэн улс төрийн арга замаар өнөөгийн байдлаас гарч болно гэж өнөөдөр Каирт НҮБ ба Арабын орнуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби нартай хийсэн хэлэлцээнийхээ үр дүнгээр мэдэгдэв. Брахими сирийн мөргөлдөөний талаархи Орос улсын байр суурийг үнэлэхдээ Сирийн байдал маш түгшүүртэй хийгээд өдөр ирэх тусам улам доройтож байна гэсэн Москвагийн байр суурийг зөвшөөрч байгаагаа илэрхийлэв. «Байдлыг зохицуулах улс төрийн үйл явц эхлэх эсвэл сирийн мөргөлдөөн гаарч Сири улс ба бус нутгаас халих» зэрэг хоёр хувилбар байна гэж онц эрхт төлөөлөгч үзэж байна. Сирид гарсан хямрал олон улсын бусад асуудлын шийдвэрт саад болох ёсгүй гэж Лавров тэмдэглэв. Ливийн шинэ засаг захир- гаанд урьдын адил туслаж, палестин-израилийн зохицуулалтад хяналт тавьж, Ойрхи Дорнодод үй олноор хөнөөгч зэвсгэггүй бүс байгуулах асуудалаархи бага хурлыг энэ оныг дуустал зарлан хуралдуудах нь зайлшгүй чухал гэж Оросын ГХЯ-ны тэргүүн онцлов

НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс ба Сирийн хөрш зэргэлдээ зарим орны төлөөлөгчид 6-р сарын 30-нд Женевэд уулзав. Уулзалтын үр дүнгээр гаргасан албан мэдээ Сирид шилжилтийн засгийн газрыг эмхлэн байгуулахыг зөвлөжээ. Түүнчлэн Сирийн Үндсэн хуулийг нийт үндэсний яриа хэлцээний үндсэн дээр хянан үзэж болзошгүй гэж үзсэн юм. Орос улс НҮБ-ын АЗ-д хандан женевийн албан мэдээг сайшаахыг удаа дараа уриалав.