ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Ард түмний эв нэгдлийн өдөр Москвагийн Улаан талбай дахь Василий Блаженын сүмийн дэргэдэх Минин, Пожарский нарт зориулан босгосон хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ хөшөөнд ерөнхийлөгч улаан өнгийн хадаасан цэцэг өргөсөн байна гэж “Интерфакс” агентлаг тэмдэглэсэн байна. Энэ үйл ажиллагаанд ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй хамт ОУ-ын үндсэн гол уламжлалт шашнуудын тэргүүнүүд байлцсан байна. Тэдний дунд Бүх оросын болон Москвагийн тэргүүн хамба Кирилл, Оросын лалын шашинтнуудын ёс суртахууны удирдах төвийн дарга, дээд муфти Талгат Таджиддун, Буддын уламжлалт сүм хийдийн тэргүүн Дамба Аюшеев, Оросын гол раввин Берл Лазар нар байсан байна. Энэ ажиллагаанд оролцогчдын дунд ОУ-ын улс төрийн болон шашны залуучуудын байгууллагуудын төлөөлөгчид байжээ. 1612 онд Кузьма Минин, Дмитрий Пожарскийн нарын удирдсан ардын журамт цэрэг польшийн эзлэн түрэмгийлэгчдээс Москва хотыг чөлөөлсөн юм. Ард түмний эв нэгдлийн өдөр үнэн алдартны шашны Казанийн Дарь эхийн хөргийн өдөртэй давхцдаг юм. Энэ баярыг ОУ-д 2005 оноос эхлэн тэмдэглэж байгаа юм.