Өнөөдөр Москвагийн төвд “Оросуудын марш” нэртэй үндсэрхэг үзэлтнүүдийн жагсаал эхэллээ гэж “Интерфакс” агентлаг уламжиллаа. Манай жагсаалд 10 мянга орчим хүн ирсэн гэж “Оросууд” нэгдлийн тэргүүн, энэ ажиллагааг зохион байгуулагчдын нэг Дмитрий Демушкин сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Жагсаалыг уламжлал ёсоор үндсэрхэг үзэлтнүүдийн “Үнэн алдартны шашны хиур баригчид” байгууллагын идэвхитнүүд тэргүүлж явна. Тэдний араас жагсаалын үндсэн оролцогчдийн хэсэг “Оросуудын марш”гэсэн үгийг томоор бичсэн урт даавууг дэлгэн барьсан байна. Хамгийн ард нь барууны хэт үзэлт байгуулагуудын гишүүд жагссан байна. “Оросуудын марш” жагсаал цуглаан ОУ-ын бусад хотуудад бас болж байна. Доод Новгород болон Ижил мөрөн хавьцаа энэ маршт хэдэн зуун хүн оролцсон байна. Харин Челябинск, Уралд 100 хүрэхгүй хүн оролцжээ. Ямар нэгэн хэв журам зөрчсөн асуудал гараагүй байна гэж “Интерфакс” агентлаг уламжилсан байна.