“Ард түмнийы эв нэгдлийн өдөр-Үнэн алдартны Орос орон” 11-р сүм олон нийтийн үзэсгэлэн-форумд оролцогчид болон зочидод ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев илгээлт явуулсан байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар энэ жилийг Орос улсын түүхийн жил гэж зарласан гэдгийг тэр санууллаа. Тэгэхдээ ОУ-ын түүхийн чухал он тоололуудыг дурсаад зогсохгүй залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд онцгой анхаарал хандуулах ёстой гэж Медведев хэлсэн байна. Мөн өсөн өндийж байгаа үеийнхэнд “өрөвдөн хайрлах сэтгэл болон тэвчээртэй байх ёсыг” суулгаж өгөх ёстой гэж илгээлтэд өгүүлсэн байна. Энэ зорилгод хүрэхэд “Үнэн алдартны Орос орон” үзэсгэлэн-форум тус дэм болно. Энэ форум нь улс, нийгэм, оросын Үнэн алдартны шашны сүм хийдтэй хэрхэн хамтран ажиллаж байгаагийн сайхан жишээ болж байна гэж ерөнхий сайд тэмдэглэсэн байна. Ард түмний хамгийн их дуртай Казанийн Эх дагины хөргийн баярыг оросын Үнэн алдартны сүм хийд өнөөдөр бас тэмдэглэж байгаа юм. Домог ёсоор энэ бурханы хөрөг 1612 онд Москваг польшийн эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөхөд тусалсан ба энэхүү үйл явдлаар ОУ-д удаан үргэлжилсэн Самуун жилүүдийн үе дууссан юм. Казаньд Кузьма Минин, Дмитрий Пожарскийн нарын удирдлагад цугларсан ардын журамт цэргүүд Эх дагинын хөргийг барьж явсан юм. ОУ-ын шашин хоорондын зөвлөл 2004 оны 9-р сард 11-р сарын 4-нийг улсын баяр болгохыг санал болгосон юм. Шашны тэргүүнүүдийн санаачлагыг төр засаг дэмжсэн ба шинэ баяр “Ард түмний эв нэгдлийн” өдрийг тэмдэглэх тухай хуулийн төслийг сайшаасан юм. Үүний улмаас 11-р сарын 7-нд тэмдэглэж байсан “Эвлэрэл болон зөвшилцлийн өдрийн баярыг” өөрчлөн 1917 оны Октябрийн хувьсгалын баярын өдөр болгосон байна.