АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама юм уу, Митт Ромни болсноос үл шалтгаалан Вашингтон Манас нисэх онгоцны буудал дахь америкийн агаарын цэргийн баазыг хадгалахын тулд Киргиз улс дахь өөрийн улсын байр суурийг хамгаалах болно. Улс төр судлаач Марат Казакпаев ОДХ радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна. Афганистанд алан хядах ажиллагааны эсрэг ажиллагаа үргэлжилж байна, ийм учраас америкчууд өөрийн онгоцуудаа цэнэглэхийн тулд энэ бааз шаардлагатай гэж тэр хэлсэн байна. Манас нисэх буудлын түрээсэнд Вашингтон жил бүр 41 сая доллар төлж байгаа юм. Өмнөх гэрээний хугацаа дууссны дараа агаарын цэргийн баазыг хаана гэж Киргиз улсын ерөнхийлөгч Алмазбек Атамбаев нэг бус удаа мэдэгдэж байсан. Манас нисэх онгоцны буудал нь жинхэнэ иргэний зориулалттай байх ёстой ба пуужингийн цохилт өгч болзошгүй цэргийн объект байх ёсгүй гэж тэр тайлбарласан байна. Гэрээний хугацаа 2014 онд дуусах юм. АНУ-ын шинэ ерөнхийлөгч Обама юм уу, Ромни болохоос үл шалтгаалан киргизийн төр засгийг итгүүлэхэд хоёр жилийн хугацаа үлдээд байна.