GhostShell бүлгийн хакерууд ОУ-ын засгийн газарт кибер дайн зарлалаа гэж бямба гаригт интернетэд нийтлүүлсэн тэдний мэдэгдэлд өгүүлсэн байна. Төрөл бүрийн нууц материалуудыг нийтлэх зорилготой өөрсдийнхөө хөтөлбөрийг тэд “Хар од” гэж нэрлэсэн байна. Хакеруудын ярьснаар хулгайлсан гэх материалууд нь улс төрийн интституц, хууль сахиулах байгууллага, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд мөн янз бүрийн корпорацуудынх гэнэ. Баталгаажуулхын тулд маш олон тоон баримтуудыг нийтэлсэн байна. Эдгээр нь нэг их өндөр ач холбогдолтой материалууд биш нь шууд харагдаж байна. Урьд нь GhostShell бүлгийн хакерууд АНУ, Их Британи, Япон болон бусад олон улсын дэлхийн чанартай их сургуулиудын серверт халдсны хариуцлагыг өөртөө хүлээж байсан юм.