Алга болсон хуурай ачааны “Амурская” хөлөг Агнуурын тэнгист олдож магадгүй. Бе-200 онгоц агаараас тандалт хийсний дүнд усан дээр тосон толбо илэрүүлсэн байна гэж ОБЯ мэдээлсэн байна. Дараа нь “Рубин” хөлгөөр тус усан дээр хайгуул хийсний дүнд тосон толбо байгааг баталсан байна. Эхолот багажны тусламжтайгаар 25 метрийн гүнд судалгаа хийхэд нэгэн том зүйл байгаа нь мэдэгдсэн байна. Энэ нь алга болсон хуурай ачааны хөлөг онгоц байж болох юм. Одоо усанд шумбагчдыг оруулах асуудлыг шийдэж байна. Энэ усанд маш хүчтэй урсгал орж ирж байгаа нь ажлыг хүндрүүлж байна. Хөлөг онгоц Агнуурын тэнгист долоо хоногийн өмнө алга болсон юм. Энэ хөлөг дээр багын 9 гишүүн байжээ. Мөн энэ хөлгөөр 700 тонн алттай хүдэр зөөж явсан ба энэ нь тус хөлгийн дээд ачаалалын хязгаараас 100 тоноор илүү байсан байна.