Филиппин улсын төр засаг хорт хавдар үүсгэдэг химийн бодис илэрсэн тул өмнөд солонгосын хурдан болдог гоймонгийн 6 маркийг дэлгүүрүүдээс хурааж авах зарлиг гаргасан байна. Филиппиний зохиоцуулах байгууллага Нонгшим Ко компанийн үйлдвэрлэдэг хурдан болдог гоймонг худалдаанаас нэн даруй хурааж авахыг шаардсан байна. Хэрвээ энэ гоймонг зарж байгаа газрыг хэрэглэгчид илэрүүлвэл хяналтын газар шууд мэдээлэхийг уриалж байна. Өмнөд солонгос улсын хүнсний бүтээгдхүүнийг шалгадаг хяналт шалгалтын коллегийнхан Нонгшим Ко компанийн хурдан болдог гоймонд маш аюултай бензопирен канцероген байгааг илэрүүлсэн гэж филиппиний тал мэдэгдсэн байна. Хүний эрүүл мэндэд хортой гэсэн шалтгаанаар Нонгшим Ко компанийн үйлдвэрлэдэг хурдан болдог гоймонг өөрийн зах зээлээс хурааж авахыг урьд нь Хятад, Тайвань, Вьетнам улсууд шаардаж байсан байна.