Хятадын хөгжмийн зохиолч, удирдаач Тан Дунд Дмитрий Шостаковичийн нэрэмжит шагналыг гардууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Москва хотын Чайковскийн нэрэмжит танхимд болсон байна. “Орос улс бол агуу орон, хайр сэтгэлээр дүүрэн романтик газар нутаг гэж шинэхэн шагналтан хэлсэн байна. Би хар бага наснаасаа Пушкин, Толстойг уншиж, Чайковскийг сонсож, Шостаковичийн хөгжим дээр хүмүүжсэн. Би ОУ-д очихыг мөрөөддөг байсан. Гэхдээ энэ тайзан дээр хэзээ нэгэн цагт зогсоно гэж огт боддоггүй байсан. Намайг шагнасан явдалд гүнээ талархаж байна” гэжээ. Тан Дуныг өргөн олон сонсогчид “Хулгайлагч бар, нууцлагч луу”киноны хөгжим, “Марко Поло”, “Анхны эзэн хаан” зэрэг дуурийн хөгжим зэргээр нь сайн мэдэх билээ.