АНУ-ын ТЦХ-ний “Вандергрифт”цэргийн далбаат онгоцны командлагч, ахмад Жозеф Дарлакыг оросын Владивосток хотод 2012 оны 9-р сард айлчлахдаа далайчдаа захирч чадалгүй архидуулсан гэсэн шалтгаанаар ажлаас нь халсан байна. АНУ-ын ТЦХ-ний веб хуудснаас иш татан “Интерфакс” агентлаг өнөөдөр ингэж мэдээлсэн байна. Архидалт, сахилга батгүй байдал, албанаасаа чөлөөлөгдсөн үедээ дагаж мөрдөх ёстой дүрмийг зөрчсөн гэсэн шалтгаанаар өөр 3 офицерийг ажлаас нь халсан байна. “Вандергрифт”цэргийн далбаат онгоц нь одоо болтол далайд аялаж байгаа ба 7 сарын аяныхаа дараа энэ 11-р сард Калифорнын Сан-Диего тэнгисийн цэргийн бааздаа хүрэлцэн ирэх ёстой. Албан тушаалаас нь огцруулсан ахмад Дерлакын оронд ахмад Томас Уоркмэнийг томилсон байна.