ОУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдөр Лаос улс руу нисэх бөгөөд дараа нь Вьетнам улсад очих юм. Лаос улсын нийслэл Вьентьян хотод 11-р сарын 5-6-ны хооронд “Ази-Европ” \АСЕМ\ форумын дээд хэмжээний уулзалт болох юм. Медведев энэ форум дээр оросын төлөөлөгчдийг тэргүүлнэ гэж “Интерфакс” агентлаг ОХУ-ын засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна. Дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөө эдийн засаг санхүү, даяарчлал, нийгэм, соёлын хамтын ажиллагаа, бүс нутгийн асуудал, АСЕМ-ийн цаашдын хөгжлийн зам зэрэг 5 том хэсэгт хуваагдсан байна. Дээд хэмжэний уулзалтын дүнгээр даргын мэдэгдэл болон “Энх тайван хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх Вьентьяний тунхаглал”-ыг батлахаар төлөвлөж байна гэж эх сурвалж мэдээлсэн байна. “Даяарчлалын болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах гол гол асуудлаар зөвшилцсөн байр суурийг болон Европ, Азийн хоорондох янз бүрийн харилцан хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замыг хэрхэн харж байгаа тухай баримт бичигт тусгахаар төлөвлөж байна гэж” дээрх эх сурвалжид бас мэдээлсэн байна. Бүс нутаг хоорондын харилцан хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор 1996 онд АСЕМ-ийг байгуулсан юм. Энэ байгууллагад 48 улс байдаг ба ЕХ-ны 27, Азийн 16 улс, мөн Австрал, Шинэ Зеланд улсууд, Евро комисс болон АСЕАН-ы нарийн бичгийн дарга нарын газар мөн багтдаг байна. ОУ 2010 онд АСЕМ-д нэгдсэн юм. 11-р сарын дээд хэмжээний уулзалтын үеэр энэ форумд Норвег, Швейцарь, Бангладеш улсуудыг нэгтгэхээр төлөвлөж байна.