АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын сүүлчийн долоо хоног өндөрлөлөө. “Обама” нэртэй туршилтыг үргэлжлүүлэх үү? эсвэл “Ромни” нэртэй туршилтыг эхлүүлэх үү? гэдгээ Америк улс шийдвэрлэхэд гуравхан хоног үлдлээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ихэнхийг санал хураалт болохоос хоёр долоо хоногийн өмнө ихээхэн итгэлтэйгээр урьдчилан хэлж болдог байсан юм. Харин 2012 оны кампанит ажлын үеэр хэнч ингэж зориглон хэлж чадахааргүй байна.

“Сэнди” хар салхинд өгсөн түүний түргэн хариултад америкчууд хэрхэн хандсан нь Обамагийн сэтгэлийг өргөлөө. “Вашингтон пост” сонины үнэлгээгээр америкчуудын бараг 80% нь ерөнхийлөгч гайхамшигтай үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн байна. Түүний 4 жилийн эрх барих үйл ажиллагаанд өгөх үнэлгээ, “Сэнди” хар салхины үеэр авсан арга хэмжээнд өгөх үнэлгээ хоёр бол тэс өөр зүйл юм. Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг тодорхойлох нь өнөөдөр тийм ч тааламжтай зүйл биш юм. Обама болон түүний бүгд найрамдах намын өрсөлдөгч Митт Ромни хоёрын хоорондох зай маш бага зөрүүтэй байгаа юм. Хэрвээ шинжээчидэд итгэвэл сонгогчдын ихэнх нь сонголтоо аль хэдийн хийсэн байна. Эргэлзэж байгаа хүмүүсийн тоо бүртгэгдсэн бүх сонгогчдын 5% орчимтой тэнцэж байна. Яг эдгээр хүмүүс л хэн ерөнхийлөгчийн суудалд суухыг шийдвэрлэх юм. Сонгуулийн өдөр дүүжин аль аль тал руугаа савлана шүү дээ гэж Карнегийн москвагийн төвийн захирал Дмитрий Тренин үзэж байна: «Би өнөөдөр сонгуулийн дүнг урьдчилан хэлмээргүй байна. Одоогийн ерөнхийлөгчид, ерөнхийлөгчийн суудал горилогчоос өчүүхэн бага давуу тал байгаа гэж би бодож байна. Штатуудын дараачийн ерөнхийлөгч нь Митт Ромни болсон байхад би нэг их гайхахгүй» гэж тэр хэллээ.

Обама, Ромни хоёроос алийг нь сонгох вэ гэсэн америкчуудын толгойн өвчний үндсэн шалтгаан нь ойлгомжтой юм. Обамагийн сайн муу талыг тэд сайн мэдэж байгаа. Харин Митт Ромниг сайн мэдэхгүй. Эхний нөхрийн ажлын гүйцэтгэлээс авсан сэтгэл дундуур байдал хоёр дахь нөхөрт үл итгэх байдал хоёр бараг тэнцүү болоод байна. Энэ хооронд олон хүмүүс сонголтоо аль хэдийн хийгээд байна. Жишээ нь, Огайо мужид нийт сонгогчдын 33% нь хугацаанаас өмнө саналаа өгөөд байна. Саналаа өгсөн хүмүүсээс авсан урьдчилсан санал хураалтаар тэнд Обама Ромнигаас хоёр дахин илүү санал авсан байна. Огайо маш чухал яагаад гэвэл нэр дэвшигчидэд тэд сонгогчдын төлөөлөгчдийн 18 санал олгох юм. Обама сонгогчдын төлөөлөгчдийн саналаар ялна гэж Ломоносовын нэрэмжит УИС-ийн түүхийн тэнхимийн шинжээч Алексей Пилько үзэж байна: «Сонгогчдийн төлөөлөгчдийн Коллегийн санал Обамад ашигтайгаар эргэнэ гэж би үзэж байна. Барак Обама бол америкийн улс төрийн шинэ үзэгдэл юм. Харин Митт Ромни бол зарим нэг үзүүлэлтээр бага Жорж Бушийн муутгасан, зарим нэг үзүүлэлтээр сайжруулсан хувилбар юм. Энэ бол хуучныг баримтлаагүй алхам юм. Үнэн чанартаа АНУ-ын сонгогчид өнгөрсөн болон ирээдүйг сонгох шаардлагатай болоод байна» гэж тэр ярилаа.

Хамгийн сонирхолтой нь америкчууд тэдэнд Обама гэдэг нэртэй аз жаргал болгоосныг ойлгохгүй байгаа юм. Хэрвээ АНУ-ын ерөнхийлөгчийг Европ тивийн оршин суугчид сонгосон бол Обама итгэлтэйгээр Цагаан ордоныг тэргүүлэх байсан. YouGov британийн судалгааны компанийн сүүлчийн нийгмийн судалгааны дүнгээс хархад хэрвээ эрх нь байдагсан бол европчуудын 90% нь Обамагийн төлөө саналаа өгөхөд бэлэн байна.