Өнөөдөр ОУ Ард түмний эв нэгдлийн өдрийг тэмдэглэж байна. Тус улсын шинэхэн түүхэнд энэ баяр дөнгөж 2005 онд бий болсон юм. Энэ баярыг ОУ-ын түүхийн хүнд хэцүү өдрүүдийг дурсан санаж байхын тулд тэмдэглэдэг болсон юм. Догшин Иван хааны засаглалаас хойш тус улсын төр засаг нь хямралд орж, хэдэн арван жил үргэлжилсэн бөгөөд энэ нь польшийн эзлэн түрэмгийллээр дуусан юм. 1612 онд Кузьма Минин, Дмитрий Пожарскийн нарын удирдсан ардын журамт цэрэг польшийн эзлэн түрэмгийлэгчдээс Москва хотыг чөлөөлсөн юм. Ард түмний эв нэгдлийн өдөр үнэн алдартны шашны Казанийн Дарь эхийн хөргийн өдөртэй давхцдаг юм. Кремлийн Успенийн дуганд тэргүүн хамба Кирилл хурал хурна. Москвагийн Улаан талбай дахь Василий Блаженын сүмийн дэргэдэх Минин, Пожарский нарт зориулан босгосон хөшөөнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр цэцэг өргөнө. Жагсаал, цуглаан ОУ-ын олон хотод болно.