ОУ өнөөдөр 11-р сарын 4-нд Ард түмний эв нэгдлийн өдрийг тэмдэглэж байна. Энэ жил энэ өдрийг онцгой баяр ёслолтой тэмдэглэж байна. Яагаад?

Түүхийн хуудас сөхье. ОУ 17-р зууны эхээр өөрийн хөгжлийнхөө хамгийн эмэгнэлтэй үеийг өнгөрөөсөн юм. Хаант засаглал суларч, боярууд болон язгууртнуудын омгийн нууц явууллага зэргээс болж бүх талыг хамарсан харгис хатуу хямрал үүссэн юм. Энэ сул тал буюу төв засаглалгүй болсон байдлыг далимдуулан польшийн түрэмгийлэгчид Москваг эзэлсэн юм. Улс орон тусгаар тогтнолоо алдах сүйрлийн ирмэгт тулаад байсан юм. Хамгийн гол нь хүн амын ихэнх хэсэг нь түрэмгийлэгчидтэй эвлэрхийг хүсээгүй юм. Доод Новгород хотод жирийн иргэн Кузьма Минин, ноён Дмитрий Пожарский нарын удирдлага дор цугларсан ардын журамт цэргүүд Москва хотыг польшийн эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн юм. Энэ үйл явдал яг одоогоос 400 жилийн өмнө 1612 оны 11-р сард болсон юм. Ялалт амархан олдоогүй юм. Гэхдээ оросууд тусгаар тогтнолоо хамгаалж, Эх орноо сэргээсэн юм. Кузьма Минин, Дмитрий Пожарский нар үндэсний баатарууд болсон юм.

Энэ үйл явдлыг дурсан санаж 2005 онд ОУ-д нэгэн шинэ улсын баяр Ард түмний эв нэгдлийн өдрийг тэмдэглэн явуулах зарлиг гарсан юм. Эрт үеийн энэ ялалтуудад зориулсан хоёр баримал билиг тэмдэг Москва хотын Улаан талбай дээр байдаг юм. Нэг дэх нь 19-р зууны эхээр бүтээсэн Кузьма Минин, Дмитрий Пожарский нарт зориулсан хөшөө юм. Хоёр дахь нь Казанийн дуган юм. Энэ үнэн алдартны дуганыг 17-р зууны 20-30-аад оны үед гадны эзлэн түрэмгийлэгчдийн дарлалаас чөлөөсөн бүхэнд зориулан босгосон юм. Энэ сүм 300 жил оршин тогтносон ба 1936 онд тэр үеийн удирдагчдын адайр зангаас болж нураасан билээ. Гэхдээ ард түмний дурсамжийг арчих боломжгүй билээ. Тийм учраас 1990 оны эхээр энэ сүмийг дахин сэргээн босгосон юм.

Хамгийн хачирхалтай нь олон нийтийн санал асуулгын дүнгээс хархад одоо болтол манай орны иргэдийн тал хувь нь энэ баярын гол санаа, нэрийг ойлогохгүй байна. Оросуудыг өнөөдөр юу нэгтгэж чадах вэ? Нэгтгэх гол хүчин зүйл нь өнөөдөр эх оронч үзэл, Эх ороноо хайрлах сэтгэл байгаа гэдэгт Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Леонид Решетников итгэлтэй байна: «Дээр үед хүмүүсийг Бурханд итгэх итгэл нэгтгэж байсан. Энэ нь гол төв санаа нь байсан. Харин одоо энэ хүчин зүйл тийм ч гол үүрэг гүйцэтгэхгүй байгаа. Харин Эх орноо хайрлах сэтгэл, улс орноо хайрлах, өөрийн орон гэр, гэр бүлээ хайрлах сэтгэл урьдын адил гол хүчин зүйл хэвээрээ байна. Энэ бүхнийг Эх орон гэдэг нэгэн сайхан үг нэгтгэж байгаа юм. Одоо оросууд бид дахин эвлэлдэн нэгдэж шинэ орчин цагын дэлхий ертөнцөд Оросын гүрэн улсыг байгуулах ёстой» гэж тэр ярилаа.

Улс төрийн технологийн төвийн нэгдүгээр дэд ерөнхийлөгч Алексей Макаркины үзэж байгаагаар “тогтвортой байдал” гэдэг ойлголтод багтдаг тайван, жирийн тааламжтай амьдрах хүсэл эрмэлзэл ОУ-ын ард түмнийг өнөөдөр нэгтгэж чадах юм. Гэхдээ ганцхан энэ нь хангалттай бус. Эх орныхоо ирээдүйн төлөө хариуцлагатай байх мэдрэмж л ОУ-ын ард түмнийг нэтгэж чадна гэдэгт түүхийн ухааны доктор Александр Ципко итгэлтэй байна: «ЗХУ-ын хэлтэрхий дороос ОУ гарч байна. Энэ нь цоо шинэ түүхэн бүрдэлт юм. Манай баян сайхан, орныг нэр хүндтэй байлгаж амьдран суугаа хүн бүрийг нь соёлоор болон материаллаг байдлаар хангахын тулд олон асуудлыг шийдэх шаардлагатай байна. Үүнийг зөвхөн харилцан мэдээлэлцэж байж л хийж болох юм» гэж тэр ярилаа.

Эх оронд нь аюул учирсан тохиолдолд л Оросын ард түмэн эвлэлдэн нэгддэг байсныг түүх гэрчилж байгаа юм. Ийм явдал 400 жилийн өмнө Минин, Пожарский хоёрын удирдсан ардын журамт цэрэг польшийн эзлэн түрэмгийлэгчдийг хөөхөд болсон юм. Мөн 200 жилийн өмнө ОУ Наполеоны түрэмгийллийг сөрөн зогсоход бас ийм явдал болсон юм. Гитлерийн зандалчид 70 жилийн өмнө манай орон руу дайрахад бас эвлэлдэн нэгдэж байсан юм. Хамгийн хачирхалтай нь тайван цагт эвлэлдэн нэгдэх нь маш хэцүү байдаг юм. Тэгэхлээр Ард түмний эв нэгдлийн өдөр л бидэнд тус болох бол уу.