Орос, Монгол улсууд Тува улсын “Увс нуурын хотгорт” биосферын нөөц байгуулна. Нөөц байгуулах зорилго нь Увс нуурын экосистемийн биологийн олон төрлийг хадгалах болон байгаль орчны салбарт хамтран ажиллах бөгөөд байгалийн нөөцийг ариг гамтай ашиглаж, экотуризмыг хөгжүүлж, Монгол, Оросын иргэдийн эко боловсролыг дээшлүүлж, экологийн мониторингийн ба байгалийн цогцолборууд, объектуудыг судлахад оршино.

Нөөц газар нь хоёр улсын хилийн дэвсгэр дээр байгуулагдах бөгөөд 1993 оны 1-р сарын 24-нд тува улсын өмнөд хэсэгт байгуулагдсан Орос улсын байгалийн биосферын дархан цаазат “Увс нуурын хотгор газар” болон монгол улсын “Увс нуур” байгалийн бүсэд байгуулагдах юм.ЮНЕСКО-гийн зарласан дэлхийн соёлын өвийн нийт талбайн хэмжээ 898 га талбайтай. Увс нуурын хотгор газар нь янз бүрийн экосистемийн хосгүй байгальтай бөгөөд дэлхийн “жижиг биосферын” загвар болж байна.