Монгол улсын нийслэлд Орос,Монгол улсуудын хооронд найрамдлын гэрээ байгуулсны 100 жилийн ойг өнөөдөр тэмдлэглэж байна. Үүнтэй холбогдуулан хоёр орны хоорондын харилцааны тэмдэглэлт ойд зориулсан нилээд хэдэн арга хэмжээ явагдлаа. Монголын ШУА-ийн Олон улсын судлалын төвд Хятад улсаас Монгол улсыг хараат бус байдлыг зөвшөөрсөн уг гэрээнд зориулсан архивын баримт бичгүүдийн болон гэрэл зургуудын үзэсгэлэн нээгдэв. Түүнчлэн, энэхүү түүхэн ойг тохиолдуулан Монгол улсын Гадаад харилцааны яам олон улсын бага хурал зохион явууллаа. Уг арга хэмжээнд тус яамны сайд Л. Болд, ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Виктор Самойленко, Монгол, Орос, Япон, Канадын эрдэмтэд оролцов.

1912 оны 11-р сарын 3-нд Автономит Монголын анхны ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн болон Хаант Оросын бүрэн эрхт төлөөлөгч, дипломат Иван Коростовец нарын хооронд байгуулсан найрамдлын гэрээ нь 1911 оны 12-р сарын 29-нд Хятад улсаас хараат бус тухайгаа зарласны дараа, шинэ Монгол улсын статусыг тодорхойлсон олон улсын эрхийн анхны баримт бичиг болсон юм. Энэхүү гэрээ нь тус улсын хувьд онцгой үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд, үүнээс өмнө Монгол улс тусгаар тогтнолоо зарласан бөгөөд дэлхийн улс орнуудын дэмжлэг туслалцаа нэн шаардагдаж байсан юм.