Орос улс үр тарианы экспортынхоо газар зүйн зургийг өргөжүүлэхээр бэлдэж байна. ХМХ -ийн Орос улсын БНХАУ- ад суугаа худалдааны төлөөлөгч Сергей Цыплаковын ярианаас иш татан уламжилснаар, Хятад улсад үр тариа нийлүүлэлт ирэх жилээс эхлэх аж.

Хятадын зах зээл бол хамгийн сайхан амттай хэрчим. Эдийн засгийн эрчимтэй өсөлт нь тус улсыг хүнсний хэрэглээний өсөлтөнд хүргэсэн юм. Сүүлийн үед Хятад улсад хүсний хэрэглээний бүтэц идэвхитэй өөрчлөгдөж байна. Хятадууд махыг илүүтэй үзэж, тариалангийн талбайнуудаа малын бэлчээрт зориулах болжээ.

Хятад улсад өнөөдөр үр тариаг тарих биш, харин гаднаас авах нь ашигтай болоод байна. Тиймээс Орос улстай байгуулсан гэрээ нь удаан хугацааны болох итгэл төрүүлж байна. Гэхдээ тус улс нийлүүлэлтийн үнийг буулгах сонирхолтой. БНХАУ-д туршилтын нийлүүлэлтийг хийж эхэлсэн Казахстан үүнийг биеэр мэдрээд авсан.

Орос улсын үр тарианы холбооны ерөнхийлөгч Аркадий Злочевский,  Хятадад арилжааны өндөр ашигтай үр тарианы нийлүүлэлт хийх хангалттай дэд бүтэцтэй гэдэгт итгэлтэй байна. Ингэхдээ энэ жилийн хөдөө аж ахуйн улиралд энэ нь төдийлөн эрэлт хэрэгцээ үгүй гэж Аркадий Злочевский тэмдэглээд

«Сибирь, Алтайн хязгаарт бид хангалттай хэмжээгээр улаан буудай тариалдаг. Түүнийгээ бид нийлүүлэх боломжтой. Монгол улсын хил дээр гарцууд байх бөгөөд тус улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Хятад руу гаргаж болно. Энэ улиралд манайх ургац алдаад байна, тиймээс ийм зорилго тавих нь боломжгүй. Үүний улмаас дэлхийн зах зээлээс Орос улсын зах дээр үнэ өндөр байна» гэлээ.

Одоогоор Орос улс жилд хэдэн тонн үр тариа экспортлож болох тодорхой тоо одоогоор дурдагдаагүй байна. Энэ бүгд ургацаас шалтгаалана. Эхлээд багаахан хэмжээтэй байх болно гэж Орос улсын БНХАУ-д суугаа худалдааны төлөөлөгч Сергей Цыплаков тэмдэглээд, гэхдээ “ одоо үед уг зах зээлд хөл тавьж, хэлхээ холбоо тогтоож, дараа нь аажимдаа нийт хэмжээг нэмэгдүүлэх нь чухал байна“гэв.

Өнөөдөр Орос улс ихэнхдээ Хойд Африк болон Ойрхи-Дорнодын орнуудад үр тариа нийлүүлж байна. Гэвч Орос улсын удирдлага АНД-н бүс нутагт улаан буудай нийлүүлэх ирээдүйтэй зах зээлийг харж байгаа тухайгаа нэг бус удаа тэмдэглэж байсан. Учир нь АНД-н бүс нутаг дан ганц Хятадаар хязгаарлагдахгүй. Ингэхэд үр тарианы хамгийн томоохон импортлогчид бол Япон болон Солонгос юм. Тэдний дараа Тайвань, Вьетнам ордог.