Өнөөдөр дэлхий дахин тайван бус байгаа бөгөөд 200 орчим дайны голомт дүрэлзэж байна.Энэ бол иргэний дайнууд, шашин хоорондын сөргөлдөөнүүд, улс хоорондын тэмцэлүүд. Эдгээр голомтуудыг унтраах шаардлагатай байна. Ингэхдээ биеийн тамир спортын арга хэмжээнүүдээр дамжуулан. 2014 онд Олимпийн нийслэл болох оросын Сочи хотод зохиогдсон чуулган чухамдаа энэхүү сэдэвт зориулагдсан юм.

НҮБ -ын гаргасан тоо баримтаар, өнгөрсөн жил дэлхий дахины зэвсэглэлд зарцуулсан нийт хөрөнгө 1,7 их наяд доллар байжээ. Энэ нь НҮБ ын энх тайванч үйлсэд зориулдаг төсвөөс хамаагүй илүү аж. Энэ хөрөнгийн нэг хувиар л хэдэн зуун хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, энхийг эрхэмлэгч хүчний болон биеийн тамирын объектуудыг барьж байгуулж болох байсан гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын спортын асуудал хариуцсан зөвлөх Вильфред Лемке итгэлтэй хэлж байна.

«Хэрвээ бид цэргийн төсвүүдийг ядахнаа нэг хувиар бууруулж чаддаг байсан бол  дэлхий дахинд биеийн тамир спортын болон хүмүүнлэгийн санал санаачилгуудыг зуу дахин нэмэгдүүлж болох байсан. Энэ  бол амаргүй ажил.Гэхдээ бид дэлхий дахин сөргөлдөөнгүй байхыг хүсч байна.

Тэр тусмаа спорт бол хүмүүсийг нэгтгэн нөхөрлүүлдэг. Хамгийн гол нь үүнд итгэх хэрэгтэй. Хүмүүс сөргөлдөөн, алан хядлагагүйгээр байж чаддаггүй гэх хий хоосон дэмий яриаг сонсохгүй байх хэрэгтэй юм. Үүнийг зогсоох хэрэгтэй. Бид зэвсэглэлд ямар их мөнгө зарж байна вэ гэдгийг төсөөлөх хэрэгтэй юм. Гэтэл бид үүнийг хүмүүнлэгийн үйлсэд зарцуулж болно шүү дээ» гэж Вильфред Лемке хэллээ.

Үнэхээр спорт бол янз бүрийн үзэл бодолтой хүмүүсийн хоорондын гүүр болж чадах зүйл гэдэгт Олимпийн таван удаагийн аварга эмэгтэй Чермен Крукс итгэлтэй тэмдэглээд

«Би болон бусад дэлхийн аваргууд болон тамирчид бид бүгд даян дэлхийн энх тайвны төлөө байдаг бөгөөд  бидэнд спорт юу өгдөг вэ гэдэгт итгэдэг. Спорт бол хүмүүсийн хооронд барих гүүрний багаж хэрэгсэл болж чадна гэдгийг бид мэднэ. Янз бүрийн гүүр, соёлын, шашны г.м.» гэлээ.

Мэтгэлцээний үеэр зочид нэг бус удаа сөргөлдөөнтэй байсан талуудыг нийлүүлсэн, биеийн тамирын амжилттай санаачилгуудын жишээг иш татаж байсан. Ийм сөргөлдөөнүүд багагүй юм, харин спортын тэмцээнүүдэд орчин үед байгаа нэг зүйл бий нь тоглолтуудын дүрмийг болон өрсөлдөгчөө хүндэлдэг гэж ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, Олон улсын хоккейны холбооны ерөнхийлөгч Рене Фазель тэмдэглээд

«Белфаст болон Умард Ирланд, Умард болон Өмнөд Солонгос, Ойрхи-Дорнод г.м. аваад үзъе л дээ. Улс төрийн маргаан хурцадмал байсан энд спорт хаалга нээх түлхүүр болж мэдэх юм. Гэтэл тэдгээр талуудад ямарч яриа хэлцэл байгаагүй, яагаад гэвэл тэд ерөөсөө л биенээ ойлгодоггүй байсан. Харин спорт бол тэдэнд бие биенээ ойлгоход нь түлхүүр болсон» гэлээ.

Сочи хот 2014 оны Өвлийн Олимпийн наадмын анхны сорилгын тэмцээнүүдийг явуулах бэлтгэл үедээ “Дэлхий ба спорт” чуулганыхныг хүлээн авсан. Орс улсын засгийн газрын дэд тэргүүн Дмитрий Козакийн ярьснаар, хот болон олимпийн объектууд баригдаж дууссан бөгөөд одоо тестийн тэмцээнүүд явуулахад бэлэн болоод байгаа аж. Анхны уралдаан тэмцээн энэ оны эцсээр болно.