Өмнөд Солонгос пуужингийн довтолгооноос хамгаалах /ПДХ/ өөрийн системийг хөгжүүлэх болно. Харин Вашингтоны АНД бүс нутагт хөгжүүлэхээр төлөвлөж байгаа дэлхийн ПДХ хөтөлбөр Сөүлд сонирхол төрүүлэхгүй. Ийм гэнэтийн мэдэгдлийг Пентагоны тэргүүн Леон Панеттын Солонгосын хойгт саяхан хийсэн айлчлалын дараа гаргажээ.

Сөүлын дэлхийн ПДХ эсрэг албан ёсны эсэргүүцэлүүд нь техникийн салбартай холбоотой. Тэдний үзэж байгаагаар, Өмнөд Солонгост 500-1000 км зайгаас тавих пуужин заналхийлнэ /энэ нь мэдээж Пхеньян/, гэтэл америкийн төлөвлөгөө бол зөвхөн алсын тусгалынх.Гэхдээ “боловсон маягаар татгалзасны” хамгийн гол шалтгаан нь нилээд далд байх аж.Сөүлд өөрийн хөршөө хилэгнүүлэх нь одоо тохиромжгүй байгаа бөгөөд, Хятадыг ч мөн адил. Чухамдаа Бээжин л бүс нутагт америкийн ПДХ системийн гол дайсан шүү дээ.

Нэг үгээр хэлэхэд, энэхүү дэлхийн ПДХ нь Вашингтоны өрнөдийн түншүүдэд аль хэдийн ямарч мэдрэмж төрүүлэхийг больжээ. Одоо харин үүнд азийн түншүүдийг татан оруулах гэж байна. Энэ бүгд нь АНУ-ын татгалзаж чаддаггүй улиг болсон “улс төрийн цэрэг дайны аюултай түвшинг бууруулах бодлогын ” үргэлжлэл юм.

20-р зууны хоёрдугаар хагасд дэлхий дахинд коммунизмыг дэлгэрүүлэх үзэл санааг “тогтоон барих бодлогыг” баримталж байв. 1950-иад оны эхээр америкчууд Солонгост, 60-аад оны дунд үед Вьетнамд нэвтрэн орсон.Гэтэл өнөөдөр тэд тэдгээр зарчмуудаа удирдлага болгосоор байна гэж олон улсын шатрын гроссмейстер Владислав Ткачев тэмдэглээд

«Одоо ийм төрлийн тогтоон барих схемыг эрчим хүчний нөөц болон Евразийн нутаг дээр ноёрхохын тулд ашиглаж байна. Үүнд ялгаа нь тогтоон барих хүрээ нь хүчтэй тэлсэн:  Оросоос гадна, одоо Иран, Хятад орж байна. Энэхүү онолыг зохиогчид шатрын сонгодог постулат буюу, юуны өмнө дайралтын объект хязгаарлагдмал байж, дараа нь хаалтанд оруулж үүний дараа л устгадаг гэдэг энэ онолоос үүдсэн бодлоготой байгаатай эвлэрч чадахгүй байна» гэлээ.

АНД-н бүс нутгийн дэлхийн ПДХ-ын хэсгийн хутганы ир нь Пхеньян руу бус, харин Вашингтоны цэрэг-улс төрийн тус бүс нутаг дахь өрсөлдөгч Бээжин рүү хандсан байгаа нь, хэнд ч нууц биш юм. Гэвч Өмнөд Солонгосын энэхүү тохиолдол нь Цагаан ордныг бодлогошруулах ёстой юм. Шинжээчдийн тэмдэглэж байгаагаар,Сөүл нь америкийн ПДХ системд нэгдэн орсныхоо дараа Бээжингээс төдийгүй Орос улстай харилцаагаа хүндрүүлэхээс болгоомжилж байна.

Өмнөд Солонгосын америк маягийн ПДХ системийг барьж байгуулах үнэ өртөг ч гэсэн мөн хойш татаж байна. Зарим нэг дүгнэлтээс үзэхэд, өмөнд-солонгосын ЗГ 100 сая орчим долларыг гаргах болоод байна. Гэтэл толгой эргэм тоотой ийм мөнгөнөөс Сөүл өөрийн орны батлан хамгаалалтанд бодит зузаатгал юу ч үгүй байх аж.