2013 оны 1-р сард Sumitomo Corp Японы худалдааны компани тус улсын ЗГ-ын дэмжлэгтэйгээр Казахстанаас ховордсон металл худалдаж авч эхэлнэ. Sumitomo Corp жил бүр Казахстанаас 1,5 мянган тонн буюу ховордсон металл авах бөгөөд энэ нь тус улсын нэг жилийн хэрэглээний 7,5 % тэнцэх аж. Тэдгээрийг японы үйдлвэрлэгчид өндөр технологийг цахим тоолуурт хэрэглэдэг. Энэхүү алхам нь Япон улсад Хятадаас нийлүүлдэг ховордсон металлын хараат байдлыг багасгахад чиглэгдэж байна гэж японы ХМХ-үүд уламжилж байна. БНХАУ дэлхийн зах зээл дээр ховордсон металлын 90 % экспортлодог бөгөөд янз бүрийн хязгаарлалтууд гаргаж өөрсдийн давуу талыг ашигладаг. Энэхүү байдал нь Япон, АНУ болон ЕХ-ны орнуудын дургүйцлийг хүргэсэн тул тэд ДХБ-д холбогдох нэхэмжлэл гаргасан.