Москвад оросын “Русский мир” сангийн чуулган нээгдлээ. Энэ жил чуулганы ажилд дэлхийн 80 орны 1000 орчим төлөөлөгчид оролцож байгаа тухай “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч уламжлав. Орос хэл болон оросын түүхийг хөгжүүлэх нь чуулагны гол сэдэв. Чуулганыг нээж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев үг хэлэв. Тэр хэлсэн үгэндээ, соёлын орон зайн хөгжил болон эх орон нэгтнүүдтэй хамтран ажиллах нь Орос улсын бодлогын чухал хэсэг гэж цохон тэмдэглэв.

Орос улс дэлхий дахинд орос хэлийг дэлгэрүүлэх үйлсэд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдлээ. Медведев одоогийн байдлаар 2015 он хүртэл орос хэлийг дэмжих төрийн хөтөлбөр хэрэгжиж байна гэв. ЗГ орос хэл, гадаадад орос хэлний сургалттай сургуулиудыг хөгжүүлэх концепцыг боловсруулж байна. Орос хэлний олон улсын байр суурийг бэхжүүлж, хадгалах нь “Русский мир” байгууллагын гол зорилго бахй ёстой гэж ЗГ-ын тэргүүн онцлон тэмдэглэв. “Өнөөдөр орос хэл заах эрхгүй болон орос хэл утгаа алдсан тийм орнуудад орос хэл сурах сонирхол улам бүр нэмэгдсээр байна” гэж Медведев тэмдэглэв. Ингэхдээ тэрбээр улстөр болон эдийн засгийн бодит амьдарлыг эс харгалзан дэлхийн олон орнуудад орос хэлийг сонирхох сонирхол нэмэгдэж байна гэв.

Дмитрий Медведев гадаадад амьдарч байгаа залуу эх орон нэгтэнүүддээ Орос улсад зохиогдох Универсиад, Олимпийн наадамд болон хөл бөмбөгийн ДАШТ-д ирж ажиллахыг урьлаа. Энэ нь тус улсыг өөрийн нүдээр харж, чөлөөт харилцааны орон зайг бий болгоход чухал гэж ерөнхий сайд үзэж байгаа аж. “Русский мир” сангийн 6 дахь чуулган уулзалт 11-р сарын 4-нд тэмдэглэх Эв нэгдлийн баярт зориулагдсан аж .