Хятадын КН-ын шинэ бүрэлдэхүүн бараг бүрэлдээд байна. Хүчтэй өөрчлөлт гарна гэж найдах хэрэггүй гэж Гонконгийн их сургуулийн Хятадын асуудлын нэртэй мэргэжилтэн Вилли Лам мэдэгджээ. Нөгөөтэйгүүр, Бээжинд Намын 18-р их хурлын босгон дээр ХКН- ын байнгын Улстөрийн товчооны шинэ бүрэлдэхүүнийг батлах ёстой ХКН- ын бүгд хурал хоёр дахь өдрөө хуралдлаа .Виллии Ламагийн ярьснаар, байнгын хорооны гишүүнд шинээр нэр дэвшигчдийн ихэнхи нь Хятадын тэргүүн асан 86 настай Цзян Цземинтэй холбоо сүлбээтэй аж. Халагдах гэж байгаа ХКН-ын ерөнхий нарийн дарга Ху Зиньтаотой сүлбээтэй одоогийн нэртэй шинэчлэгчид ямарч суудал авахгүй юм. Одоогийн бүрэлдэхүүнээс ирээдүйн ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Си Цзиньпинь болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн тэргүүн Вэнь Цзябаогийн халааг авах Ли Кэцян үлдэх нь тодорхой болоод байна. Тэдгээрээс гадна байнгын хороонд Цзян Цзэминтэй холбоотой Ван Цишань, Юй Чжэншэн, Чжан Дэцзян болон Чжан Гаоли нар орно. Үлдэсэн 7 суудлын төлөө нилээд хэдэн нэр дэвшигчид өрсөлдөж байна.