“Сэнди” хар салхины үр дагавар нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр санал хураалт явуулахад саад учруулахгүй аж. Нью-Йорк хотын сонгуулийн комисс 11-р сарын 6-ны өдөр бүх юм бэлэн байх болно гэж мэдэгдэв. Нөгөөтэйгүүр, Нью-Йорк болон Нью-Жерси хотуудад санал хураах байрны тоо одоо болтол тодорхойгүй байна. Эрчим хүчний компаниуд эхний ээлжинд санал хураах хэсгүүдэд цахилгааныг сэргээх даалгавар аваад байна. Хэрэв сонгуулийн өдөр энэхүү ажлыг хийж амжихгүй болвол, санал хураалтыг цаасан саналын хуудас ашиглан явуулах юм. Үүний дараа тэдгээрийг тэжээлээр ажилладаг оптикийн сканераар хуулах юм. Зарим дүүргүүдэд иргэд асарт байрлах хэсгүүдэд саналаа өгнө. Нью-Йорк мужид 600 мянга орчим иргэд гэрэл цахилгаангүй үлдсээр байна.