«Оросын дуу хоолой» радио оросын эстрадын залуу дуучдад зориулсан цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр та бүхэнд олонд түгсэн «Город-312» чуулгыг танилцуулна. Чуулгын ер бус нэр ба нэрэнд багтсан тоо ямар учиртай вэ? Энэ тоо бол Дундад Азийн Кыргызстан Улсын нийслэл Бишкек хотын утасны код юм. Чуулга 2011 оны намар чухам Бишкекэд байгуулагджээ.

Адилхан нэртэй дуугаар нэвтруулгээ эхэлье.(Дуу)

Олны үл мэдэх залуучууд Бишкекээс Москвад очсон үед тэдний хэтийн төлөв ямар болохыг хэлэхэд хэцүү байсан. Эх нутгий нь сонсогчид тэдэнд итгэж, хайрлаж байсан. Оросын нийслэл залуу дуучдыг яаж хүлээж авах бол?

Москва зочдыг элэгсэг дотно хүлээж авчээ. Том хотод дуучдын өрсөлдөөн ба шоу-бизнесийн хууль ёс ширүүн байдаг. Эхний хоёр жил «Город-312» чуулгынхан хосгүй аялгуу хөгжим, тайзнаа бие авч явах онцгой арга маягийг эрэв. Эцэст чуулгынхан Москвагийн «Авьяас билэгийн солонго» анхны наадамд оролцож, амжилт гаргаж, шагналтан болжээ.

Хожим москвагийн янз бүрийн тайзнаа дуулж тоглосон. Түүнчлэн Орос болон ТУХН-ийн өөр улс, европын орнуудаар аялан тоглов. АНУ-д ч очиж дуулсан байна.Сонин сонин санал дуу хөгжмийн бичлэгийн студиас авчээ.2005 оны шувтаргаар чуулгынхан Реал Рекордс компанитой хэлэлцээр байгуулж, анхны дискээ бичүүлсэн байна. «Береги себя» (Еерийгее хайрла) гэдэг дуу мөн дискэд багтсан юм. «Город 312» чуулга дуулж байна.(Дуу)

«Город 312» чуулга өөрийн арга маяг ба сонин эвлүүлэгтэй. Поп- хөгжим ч, рок-эвлүүлэгч урын санд нь багтсан юм. Мөн «Город 312» чуулгын дуунууд үзэгч олны сонирхол татсан кинонуудад эгшиглэв. Чуулгын эвлүүлэг онцгой сэтгэгдэл төрүүлж байна. Оросын эстрадын «гол бүтээгдэхүүнтэй» төстэй биш. Иймээс хамтлаг маш олон  шүтэн бишрэгчтэй юм.

Өнөөдрийн нэвтрүүлгийн төгсгөлд «Город 312» чуулга олонд түгсэн «Вне зоны доступа» ( Харилцах бүсээс гадуур) дуугаа дуулна. (Дуу)