Хятадад 11-р сарын 8-нд эхлэх ХКН-ын жил дутмын их хурлын үр дүнд улс орны удирдлага солигдсоны дараа хээнцэр тансаг эд зүйлийн худалдаа өргөжинэ гэж үйлвэрлэгчид нь найдаж байна. Хятадын удирдлагын бүрэлдэхүүнд хийх халаа сэгэлгэ улс төр, эдийн засгийн байдлыг тогтонги болгож, бизнесээс өргөх бэлэгийг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж эрдэнийн зүйлийн нэгэн компанийн захирал Кент Вонг Bloomberg агентлагад мэдэгджээ.27 тэрбум евро өртөг бүхий хятадын хээнцэр тансаг эд зүйлийн зах зээл хэр хэмжээгээрээ дэлхийд хоёрт ордог. Нийтийн ба хувийн бэлэг бол хятадын соёлын чухал хэсэг юм. Агентлагийн үнэлснээр ажил хэрэгч түншүүд болон хурим хийх ба өөр баярыг тохиолдуулан өргөх бэлэг БНХАУ-д хээнцэр тансаг эд зүйлийн худалдааны бараг 30 хувь эзлэж байна. Амжилт хүсэн бичээстэй алтан юмбүү болон швейцарын үнэтэй цаг олонтаа бэлэглэдэг.