Орос улс АНД-н бүс нутагт үйл ажиллагаагаа илүү идэвхитэй явуулж, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай ОХУ-ын ЗГ-ын тэргүүн Дмитрий Медведев Лаосд болох “Ази-Европ” /АСЕМ-ийн/ орнуудын ЗГ-ын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын босгон дээр өөрийн нийтлэлдээ дурджээ. Түүний үзэж байгаагаар, Орос улс нь тээврийн болон транзит ачааны асар их чадавхитай юм.  Оросын тээврийн сүлжээ харьцангуй сайн хөгжсөн бөгөөд үүнийг Транссибирийн болон Байгал-Амурын төмөр замууд, далайн болон агаарын тээврийн шугамууд гэрчилж байна. Медведев тэмдэглэхдээ, тэдгээр нь тээвэрлэлтийн дөт замуудыг хангахын зэрэгцээ, ачаа эргэлтийн үндсэн гадаад төлөвтэй зохицолдож байна.

“Эдийн засгийн нөхцөлүүдийн шинэчлэл болон либералчлал нь транзит ачааны хэмжээг нилээд нэмэгдүүлж чадах юм. Европ-Азийн шугамуудад ачаа эргэлт 15 хувиас доошгүй, төдийгүй Европ-Ази-Америкт мөн адил байна. Транссиб жилд 100 сая хүртэлх тонн ачаа тээвэрлэх чадалтай, энэ нь хамгийн дөт зам байх юм” гэж ерөнхий сайд тэмдэглэв. Ингэхдээ урьталыг Сибирь болон Алс-Дорнодод өгөх болно.Түүний үзэж байгаагаар, дэлхийн эдийн засаг анхаарлаа дорно зүгт төвлөрүүлээд байна. “ Дэлхийн ДНБ-ий 55 орчим хувийг буюу дэлхийн худалдааны нийт хэмжээний тал орчмыг хангаж, дэлхийн эдийн засгийн төв болоод байгаа АНД-н бүс нутагт Орос улс идэвхитэй үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байна” гэж Медведев цохон тэмдэглэв.