10-р сарын 31-нээс ажлаа эхэлсэн Сочи хотод Олон улсын VI “Дэлхий ба спорт” чуулган дүнгээ гаргав. Чуулганы ерөнхийлөгч Жоэль Бузу тэмдэглэхдээ, Сочийн олон улсын “Дэлхий ба спорт” байгууллагын уулзалтын дараа байгууллагын түүхэнд нэгэн шинэ хуудас эхэлсэн. “Манай эгнээ тэлсээр, спортын дипломат алба бодит биелэлээ олж, олон улсын байгууллагууд болон засгийн газрууд “дэлхий ба спортын” санал санаачилгуудад илүү хүндэтгэлтэй хандах болсон “ гэж Бузу тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ, Сочид чуулганд оролцогчид цаашид зохион явуулах орон, цаг хугацааг уялдуулан биеийн спортын томоохон ойнуудыг болон спортын янз бүрийн холбоонуудтай нягт хамтран төрөл бүрийн биеийн тамирын тэмцээнүүдийг зохион явуулах саналуудыг тавьлаа.

Жоэль Бузу мэдэгдэхдээ, олон улсын “Дэлхий ба спорт” байгууллага нь янз бүрийн орнуудын нийгэм, боловсролын салбарт нилээд хэдэн төслүүд хэрэгжүүлэхээро төлөвлөж байгаа гэв.

Сочийн Олон улсын “Дэлхий ба спорт” чуулганд 70 орны 500 гаруй төлөөлөгчид оролцов. Бүгд хурлын болон дугуй ширээний явцад төлөөлөгчид спорт тэдний улс орны хөгжилд ямар үүрэг гүйцэтгэдэг тухай болоод өөрсдийн санал бодлыг хуваалцаж, спорт энх тайвны процессд болон дэлхий дахины энхийн төслүүдэд ямар их хувь нэмэр оруулж болох тухай ярьлаа.