Польшийн ”Речь Посполита” сонины ерөнхий редактор Томаш Врублевский огцров. 2010 оны 4-р сарын 10-нд оросын Смоленскийн орчимд сүйрсэн Польшийн ерөнхийлөгч Лех Валенскийн онгоцны сэгээс тротиллын ул мөр олдсон мэт бичсэн нийтлэл шалтгаан нь болжээ.Польшийн прокурорын газар дэлбэрэх бодис байсан тухай хувилбарыг няцаасан.Гэвч нийгэм түгшээд авах нь тэр. Одоогийн удирдагч Бронислав Коморовский мэдэгдэлдээ, жирийн мэдээ нь улс төрийн цунами, түрэмгийллийн давалгаан дуудлаа гэв.

Хоёр жилийн өмнө гарсан онгоцны сүйрэл Польшид зарим нэгэн хүний амар заяаг үзүлэхгүй байгаа бололтой. Энийг ч тайлбарлаж болно: дээд албан тушаалын хүмүүстэй эмгэнэлтэй явдал олонтоо болдоггүй. Тэгээд ч тийм юм тохиолдлоо гэхэд тэднийг он удаан жил санадаг. Смоленскийн орчим гарсан сүйрэлд зуу орчим өндөр албан тушаалын хүн амь үрэгдсэн нь улс төрийн булингартай тэмцэлд шалтаг боллоо. Сөрөг хүчний удирдагч Ярослав Качиньский бол талийгч ерөнхийлөгчийн дүү бөгөөд засгийн газрыг “том хуурсан” гэж эрс шүүмжилж, нэн даруй огцрохыг шаардсан.

Гэхдээ сонины редакц сонин гарсан өдрөө залруулга хийсэн ч гэлээ, өдөөн хатгалгын механизм нэгэнт ажиллаж эхэлсэн төдийгүй буруу дэглэлтээр хөгжиж эхэлсэн. Энэ тухай Эмгэнэлт явдлыг мөрдөх улс хоорондын нисэх хорооны комиссийн төлөөлөгч Эдмунд Клих хэлэхдээ

«Би энэхүү нөхцөл байдлыг аймшигтай гэж хэлэх байна. Манай нийгэмд ийм эмгэнэлт онгоцны ослыг ч, улс төржүүлж, өдөөн хатгалга бий болгож байгааг би төсөөлж ч чадахгүй байна. Энэ бол улс төр. Улс орон хагарал бутралд хүрч ирээд байна. Ингэхдээ шинээр ямар комисс байгуулагдах нь чухал биш: Польшийн хүн амын 36 % энэ бол халдлага байсан гэдэгт итгэж байхад, дөнгөж 4 % ослын дараа явуулсан мөрдөн байцаалтын ажлын дүнд итгэсэн» гэлээ.

Энэ нь ийм төрлийн мэдээллийн сүүлчийн хаялага байхгүй нь ойлгомжтой болж ирлээ.Учир нь Смоленскийн орчимд болсон осол польшийн нийгэмд шуугиан тарьсан.Тусгай комиссийн дүгнэлт болон ерөнхийлөгч осолд амь үрэгдсэнтэй холбоотой бусад нийтлэг баримт сэлт нь сөрөг хүчнийхний чиг хандлагад нийцэхгүй байгаа. Амь үрэгдсэн ерөнхийлөгчийн ах Ярослав Качиньский чимэг үгийг харамладаггүй нэгэн. Тэрбээр, хэлэхдээ 30 сар үнэнийг ард түмнээс нуун дарагдуулсан ЗГ-ыг шүүмжлэхдээ, эмгэнэлт нөхцөл байдлыг “ой гутмаар гэмт хэрэг”гэж нэрлэсэн.

Сөрөг хүчнийхэн өөрсдийн тэмцэлдээ маш том алдаасаар л байна. Харин өнөөх шуугиан тарьсан нийтлэлийн агуулга техникийн зүгээс авч үзээд ч тэр боломжгүй юм. Энэ тухай Үндэсний стратегийн хүрээлэнгийн олон улсын асуудал хариуцсан төслийн захирал Юрий Солозобов хэлэхдээ

«Онгоцны сэгээс нэгэн сонин холимог олжээ. Үл ялим хүрхэд л дэлбэрдэг нитроглицерин тэр онгоцны доргионд байх гэнээ. Бас өчнөөн удаан хугацаа өнгөрсний дараа гэнэт тротил бас гараад иржээ.Гэтэл хоёр орны шинжээчид бараг л молекул бүрийг шинжилж үзэж байсныг яахав. Орос – польшийн харилцаанд шинэ үе шат эхэлж байхад Качиньскийн эсрэг гэнэт хорлон сүйтгэх ажиллагаа эхлэх нь тэр» гэлээ.

Энэ түүхэнд цэг тавих цаг болоогүй, эрт байна. Польшийн цэргийн прокуратур мэдэгдэлдээ, тэдний мэргэжилтэнүүдэд онгоцны бүхээгт тэсрэх бодис тавьсан эсэхийг тогтоохын тулд хагас жил шаардлагатай гэжээ. Магадгүй, тэдний дүгнэлт хуйвалдааныг зохион байгуулагчдыг сэнхрүүлэх ч юм билүү.