Орос улсын усан хил өргөжин тэлж, Хойд туйль хүрч магадгүй. Хойд туйлийн төв хэсгийн Менделеевын усан дорхи өндөрлөг евразийн тивийн үргэлжлэл мөн болохыг Оросын эрдэмтэд батлаж чадлаа. “Арктика-2012” экспедицийн гаргасан дүгнэлтийг нэг жилийн хугацаанд НҮБ-д улсын усан хилийг өргөтгөх зорилгоор шинэчилсэн мэдэгдэлийг дамжуулна.

Хэдэн сарын турш оросын эрдэмтэд Арктикийн ёроолыг нарийн чанд судласан. Экспедицид хоёр мөс зүсэгч онгоц, усан дор явагч онгоц болон өрөмдлөгийн агрегатууд ажилласан.

Усан доорхи Менделеевын өндөрлөгийг орос улсын усан хилийн бүрэлдэхүүнд оруулахаар анхны мэдэгдэлийг 2001 онд өгсөн. Тэр үед НҮБ-ын тусгай комисс уг баримт бичгийг судалгааны ажлууд нь цэргийн болон нууцыг илчилсэн гэж үзээд “битүүмжилсэн”.

Тиймээс энэхүү усан хилийг өргөжүүлэхийг батлах эрх нь манай экспедицийн гол зорилго юм гэж “Севморгео” эрдэм-шинжилгээний хүрээлэнгийн ерөнхий захирал Михаил Шкатов тэмдэглээд

«Орос улсын зорилго бол манай хүсэлтийг батлан нотлох нэр хүндтэй материалыг цуглуулж өгөх, тухайлбал, төгсгөлийн цэг болон тивийн доорхи хилийг нарийн тодорхойлосны дараа мэдэгдэл бүрдүүлж, аль нэгэн хилийг тогтооход оршиж байна. Гэхдээ үүнд нэг онцлох зүйл бий. Энэ нь усан доорхи нуруу болон тэднийг өргөх асуудалтай холбоотой. Хэрвээ бид эдгээр босолтын тивийн байгалийг батлаж чадвал, бид мэдэгдлээ тарааж болох юм. Тэгвэл манай улсын хил Хойд туйлийг хүрэх боломжтой . Ингээд 180 өртөргөөр Америктай хил залгаа байх болно» гэлээ.

Геологчдын үзэж байгаагаар, усан хилийг өргөтгөх асуудал нь ойрын үед шийдэгдэх нь юу л бол. Учир нь, Хойд туйльд Менделеевын өндөрлөгийг босгох нь Канадын зүгээс санаархсаар ирсэн, усан доорхи Альфа уулын нуруунд шилжиж байна. Канадчууд өөрийн усан хилийг өрөгжүүлэх мэдэгдэлийг хараахан өгөөгүй байгаа. Гэвч одооноос улс орнуудын хооронд усан хилийг тогтоох тухай яриа хэлцэлүүд гарах нь ойлгомжтой байна.

Арктикт дэлхийн ашигт малтмалын нөөцийн дөрөвний нэг төвлөрч байна. Альфа-Менделеевын нуруу нь нефть, алтаар баян. Үүний нотолгоо нь усан доорхи нуруу нь 300 сая жилийн настай. Энэхүү нурууг оросын  газар хөдлөлтийн гүнзгий судалгааны ажил явуулсны үр дүнд тогтоосон юм гэж “Арктика-2012” экспедицийн дарга Олег Корнев онцлон тэмдэглээд

«Газар хөдлөлтийн чичиргээний судалгаанаас гадна ёроолд хуримтлагдсан зүйлүүдийн хурдын үзүүлэлтүүдээс ашигласан. Ингээд тэдгээрийг Хойд мөсөн далай бий болох тэр үед хамааралтай гэдгийг тогтоож чадсан юм» гэв.

Одоо эдгээр баримтуудыг НҮБ-д хүлээлгэн өгнө. Хэрвээ олон улсын шинжээчид оросын геологчдын нээлтийг батлах юм бол, арктикийн усан хилийг өрөгжүүлдэх тухай асуудал нь улс төрийн түвшинд гарах болно. Усан хилийн замыг өргөтгөх Орос улсын шинэчилсэн мэдэгдлийг хэлэлцэх ажил нь 11-р сард АНУ-д болох олон улсын арктикийн эрдэм-шинжилгээний бага хурлаас эхэлж болох юм.