АНУ-ын сонгуулийн систем ардчилсан бус буруу эндүүтэй хийгээд томоохон хоёр намаар л хязгаарлагдсан байна гэж «Социализм, эрх чөлөө» намаас АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн дайны эсрэг хөдөлгөөний идэвхтэн Пета Линдсей «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө өгүүлэв. Түүний хэлснээр АНУ-д өөр намууд байсан ч ардчилсан ба бүгд найрамдах нам хоёр аяндаа ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшэгчийн статустай болж байна. Бусад нам ядаж муж улсаас нэр дэвшэгчдийн цэст багтахаар өөрснөө замаа гаргаж байна.

АНУ-д мөнгө хөрөнгө чухал хүчин зүйл болсон гэж улс төрч үзэж байна. Бүгд найрамдах ба ардчилсан намууд олон тэрбум доллар сонгуулийн кампанит ажиллагаанд зарцуулж мэднэ. Түүнээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эдгээр хоёр намыг үйлчилж байна. Банк,корпорацуудаас зарцуулах хөрөнгий нь гаргаж байна. Тэдгээр өнөөгийн эрх баригч анги, хоёр намт системийг дэмжиж, эрхийн төлөө тэмцэх боломж хүмүүст олгохгүйн тулд их хэмжээний хөрөнгө гаргадаг. Чухам эдгээр хоёр намыг дэмжих нь өнөөгийн системд ашигтай. Гэвч хүн амын дөнгөж 1 хувь нь эдгээр хоёр намыг дэмжиж байна.

Барак Обама, Митт Ромни хоёр ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажиллагаанд 2,5 тэрбум доллар гаргасныг Линдсей дурдав. Мөн хөрөнгийг боловсрол буюу өөр хөтөлбөрт зарцуулж болох байсан. Хожим илүү олон хүн өөр намуудадыг дэмжиж, санал өгнө гэдэгт Линдсей найдаж байна. Хүн ам ялангуяа залуучуудын дургүйцэл өдрөөс өдөрт өргөжиж байна гэж тэрээр хэлэв. Эдүгээ АНУ-д ажилгүйдэл гаарч, цалин багасаж, дээд боловсролын төлбөр өсөн нэмэгдэв. Эд бүхэн Occupy эсэргүүцлийн ажиллагаа улс даяар өрнөхэд хүргэсэн юм.