ХКН-ын 18-р их хурал 11-р сарын 8-нд Бээжинд нээгдэнэ. Улс төрийн гол үйл явдлын үр дүнд «5 дахь үеийн»удирдагчид засгийн эрхэнд гарах үйл явц эхлэх юм. Мао Зэдун «анхны», Дэн Сяопин «2 дахь», Зян Зэминь «3 дахь», Ху Зиньтао «4 дэх» үеийнхэнд хамрагдаж байна. «5 дахь үеийнхний» төлөөлегчид дараачийн арван жилд хамгийн олон хүн амтай, эдийн засгийнхаа хөгжлөөр дэлхийд хоёрт орж байгаа гүрэн улсыг удирдах юм.

Их хурал дээр Си Зиньпин тэргүүтэй шинэ баг намын дээгүүр албан тушаалд түрүүчийн удирдагчдыг орлох юм. 2013 оны 3-р сард Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганаар төрийн гол гол албан тушаалыг хуваарьлана. БНХАУ-ын дарга болон Төрийн зөвлөлийн ерөнхий сайдыг таван жилээр хоёр удаа сонгодог. ХКН-ын ТХ-ны УТТ-ны байнгын хорооны ноён нуруу бараг бүрэн тодров. Энэ нөлөө бүхий байгууллагын гишүүдийн тоо өнөөгийн 9-өөс 7-нд хүртэл цөөрөх эсэх нь сонирхол татаж байна.

Энэ онд их хурал урьдынхаас нэлээд хожим нээгдэж байгаад ажиглагчид анхаарал тавьжээ. Энэ нь зүүний хүчний нөлөө бүхий улс төрч, Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силай огцорсонтой холбоотой гэж үзэж байна. Улс төрийн нөлөө бүхий зүтгэлтнийг огцруулсан явдал хятадын намын элитийн дотор «шинчлэгч», «консерватив» хоёр жигүүрийн санал зөрөлдөөнийг эрс хурцатгав.

БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин Ху Зиньтаог нам төрийн ба цэргийн дээд албан тушаалд орлох юм. Вэнь Зябаог орлож, засгийн газрыг тэргүүлэх Төрийн зөвлөлийн өнөөгийн дэд ерөнхий сайд Ли Кэзян эрх баригчдын дотор үр нөлөөгөөрөө хоёрт орно.