Өнөөдөр хятадын эргүүлийн дөрвөн хөлөг онгоц Токиогийн өөрийнх нь хэмээн үзэж буй Сенкаку(Дяоюйдао) арлууд орчмын бүст цөмрөн оров. Японы манааны хөлөг онгоцуудаас энэ бүсээс гарахыг радиогоор шаардаж байгаа боловч одоогоор ямар нэг арга хэмжээ авахгүй байна. БНХАУ-ын хэдэн хөлөг онгоц бүр хоёр долоо хоног энд байсаар байна.1895 онд Токио хүн амьтангүй арлуудыг нутаг дэвсгэрийнхээ бүрэлдэхүүнд оруулжээ. Эдгээр арал эзэнгүй байсан гэж японы эрх баригчид үзэж байна. Япон Хятадтай байлдан дайтаж,1885 онд хөрш зэргэлдээ Тайваныг өөрий нь колони болгож, Сенкакуг булаан эзэлсэн гэж Бээжин мэдэгдэв. Дэлхийн 2-р дайны дараа Япон эдгээр арлыг эзлэх эрхээсээ татгалзаж, тэдгээрийг БНХАУ-ын нутаг дэвсгэрийн нэг хэсэг болгохыг хүлээн зөвшөөрсэн билээ. Токио Сенкакуг буцааж өгөх ёстой гэж Бээжин үзэж байна. 1970-д онд эдгээр аралд нүүрс ус төрөгчийн орд газруудыг илрүүлжээ. 9-р сард японы засгийн газраас арлуудын нэг хэсгийг япон эздээс нь худалдаж авснаас хойш санал зөрөлдөөн хурцдав. БНХАУ эдгээр аралд өнгөлзсээр байна.