БНХАУ-д улс орны улс төрийн амьдралын гол үйл явдал болох 11-р сарын 8-нд нээгдэх ХКН-ын их хурлын бэлтгэл ажил шувтарч байна. Өчигдөр Бээжинд ХКН-ын ТХ-ны 7-р бугд хурлаар их хурлын хөтөлбөрийг бүрэн төгс батлав. Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар бүгд хурлаар ХКН-ын өнөөгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Зиньтаогийн их хурал дээр тавих ХКН-ын ТХ-ны илтгэлийн бүрэн төгс хувилбар болон их хурал дээр бас тавих ХКН-ын сахилга батыг шалгах төв комиссын илтгэлийн төслийг батлажээ. ХКН-ын 18-р их хурлын албан ёсны хэвлэлийн төв өчигдөр Бээжинд ажиллаж эхэллээ.

Энэ төвөөс шаардлагатай лавлах материал болон их хурлын тухай сүүлчийн мэдээллийг орон нутгийн ба гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сурвалжлагчдад олгох юм. ХКН-ын энэ удаагийн 18-р их хурлыг тайлбарлан сурвалжлах сэтгүүлчдийн тоо 2007 онд хуралдсан түрүүчийн ХКН-ын их хурлынхаас хэд дахин илүү олон байна. Тэр үед Бээжинд 1200 сурвалжлагч ажиллажээ. Болох гэж байгаа их хурлын үр дүнд БНХАУ-ын өнөөгийн дэд дарга Си Зиньпин намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Зиньтаог орлох бололтой. Хятадын хөгжлийн хэтийн чиглэл их хурлаас ихээхэн шалтгаална. Одоо тус улсад нийгэм-эдийн засгийн олон асуудал тулгарсан юм.