Сирийн цэрэг самуун дэгдээгчдийн өдөөн хатгалгын хариуд Дамаскын Хажр-эль-Асвад хороолол ба нийслэлээс 10 км зайтай орших Хараст дүүрэгт террористуудын баазуудад агаараас цохилт өгөв. Засгийн газрын цэрэг Замальк хот орчимд хөлсний этгээдүүдийн отрядыг устгасан тухай цэргийн эх сурвалжаас САНА агентлагад мэдээлжээ. Самуун дэгдээгчдийн эсрэг ажиллагаа сирийн янз бүрийн бүс нутагт үргэлжилж байна. АНУ Сирийн үндэсний зөвлөлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.Сирийн сөрөг хүчний эвслийн байгууллагын удирдлагыг яаралтай шинэчлэх нь зайлшгүй чухал гэж Төрийн департаментын төлөөлөгч Патрик Вентрелл мэдэгдэв. Энэ асуудлыг Катарын нийслэл Доха хотноо «Сирийн анд нөхдийн бүлэг»-ийн олон улсын бага хурлаар авч үзэж хэлэлцэнэ. Үнэн чанартаа эвслийн засгийн газрыг эмхлэн байгуулахыг оролдож байна. Хожим мөн засгийн газар Дамаскад засгийн эрхэнд гарч болзошгүй.