Зэвсэгт шинэ бослого хийхээс сэрэмжилж, тусгаар тогтнолын төлөө дан энх тайван замаар тэмцэнэ гэж Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас Израильд амлав. Тэрээр Палестинд ажиглагч улсын статус олгох асуудлаар НҮБ-ын ЕА-д энэ сард санал хураахын өмнө израилийн 2-р телевизийн сувагт ярилцлага өгчээ. «Намайг албан тушаалаа хашиж байгаа үед 3 дахь зэвсэгт бослого хийхгүй» гэж 77 настай Аббас израилийн сурважлагчийн асуултад хариулан тэмдэглэв. 1980, 2000 онд израилийн эзэмшлийн эсрэг палестины хоёр бослогод хоёр талаас маш олон хүн хэлмэгдсэн билээ. «Бид террор, хүчин, зэвсэг хэрэглэх гээгүй. Дипломат ажиллагаа явуулж, улс төр, хэлэлцээг ашиглаж, энх тайван замаар эсэргүүцэл үзүүлнэ» гэж Абаас онцлов. Палестин Израильтэй хэлэлцээ хийх хэтийн төлөвэд сэтгэл дундуур байна. Хэлэлцээ хоёр жилийн өмнө тасалдан зогссон юм. Палестин НҮБ ба олон улсын өөр байгууллагуудад өөрийн статусыг дээшлүүлэхийн төлөө тэмцэж байна. Ажиглагч улсын статустай болох мэдүүлэг 9-р сард НҮБ-д шилжүүлээд санал хураалт нааштай үр дүнтэй болно гэдэгт найдаж байна. Хоёр талын хэлэлцээ хийх замаар л санал зөрөлдөөнийг арилгаж болно гэж АНУ-аас дэмжлэг үзүүлж байгаа Израиль үзсээр байна.