АНУ-д «Сэнди» догшин хар салхи бараг 50 тэрбум долларын эдийн засгийн хохирол учруулж мэднэ гэж америкийн Egecat шинжлэлийн компанийн албан ёсны сайт мэдээллээ. Гэсэн ч «Сэндийн» хор уршиг 2005 оны «Катрина» далайн догшин хар салхинаас багтай болно гэж шинжээчид найдаж байна. Тэр үед эдийн засгийн хохирол 45 тэрбум долларт хүрсэн билээ. Түүнээс гадна уг хүчтэй хар салхины үүсгэсэн үер  их хэмжээний хор хохирол учруулжээ. Сүүлийн тоо баримтуудаас харахад 100 орчим хүн АНУ-ын зүүн эрэг хавийн нутгийг нэрвэсэн «Сэнди» догшин салхинд хэлмэгдээд байна. Карибын сав газрын орнууд ба Канадад 150 гаруй хүн эндэв. Америкийн 8 сая орчим хүн цахилгаан хангамжгүй байна. Хөрөнгийн биржууд мөн салхинаас болж хоёр өдөр ажлаагүй юм.