Пүрэв гаригийн оройн байдлаар АНУ-д «Сэнди» далайн догшин салхинд бараг 100 хүн хэлмэгдээд байна гэж өнөөдөр «Ройтер» агентлаг мэдээлэв. Хүчтэй хар салхи мягмар гаригт шилжих шөнө АНУ-ын зүүн эрэг хавийн нутгийг нэрвэжээ. Нью-Йорк муж улс  их хохирол амссан байна. Нью-Жерси, Мэриленд, Пенсильвани болон АНУ-ын зүүн хэсэгт оршдог өөр хэдэн мужийн оршин суугчид хэлмэгдэгсдийн дотор байна. Мөн канадын Торонто хотноо нэг хүн эндэв. Нью Йорк, Нью-Жерсид эхний гол зорилт цахилгаан хангамжийг сэргээх явдал юм. Үүнийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нэн тэргүүнд биелүүлэх зорилт хэмээн нэрлэжээ. Нью-Йоркод арми сэргээн босгох ажилд оролцож байна. Өчигдөр мэргэжилтнүүд тоног төхөөрөмжтэйгээ хамт цэргийн ачаа тээврийн онгоцоор хотод иржээ. Үүний хамт Нью-Йорк, Нью-Жерси муж улсуудын удирдагчид 11-р сарын 6-нд сонгогчид ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох, цахилгаан хангамж тасарсан районд яаж санал хураалт явуулах гэдэгт сэтгэл гүнээ түгшиж байна. Тухайлбал сонгуулийн хэдэн хэсгийг цахилгаан хангамжтай өөр газарт шилжүүлэх асуудлыг авч үзэж байна.