Хятадын удирдлагаас «ганц хүүхэдтэй байх» бодлогоосоо татгалзаж, 2015 оноос хоёр хүүхэдтэй байх боломж айл бүрт олговол зохино гэсэн дүгнэлт Хятадын судлал, хөгжлийн сангийн шинжээчид хийжээ. Сангийн илтгэлд шинэтгэл явуулах гурван жил тогтоох санал дэвшүүлсэн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ. Хятадын засгийн газраас «айл бүр ганц хүүхэдтэй байх» бодлогыг цаашид үргэлжлүүлвэл хүн ам зүйн байдал Өмнөд Европынхтой адил таагүй болно. 2050 он гэхэд хөгшчүүд хүн амын гуравны нэг нь болно гэж хүн ам зүйг судлагчид үзэж байна. Тэдний мэдээлснээр 1985 онд туршилт хийж, айлын хүүхдийн тооны хязгаарлалтыг хүчингүй болгосон мужуудад хүн амын ба насны баланс хэвийн байна. Үүний хамт хүн амын тоо эрс нэмэгдэхгүй байна. Эдүгээ хятадын засгийн газраас хотын айл ганц, хөдөөгийнх хоёр хүүхэдтэй байх бодлого явуулж байна. Янз бүрийн тоо баримтаас харахад ийм бодлого баримтласнаас хойш Хятадын хүн амын тоо 100-400 сая хүнээр багассан гэж судлагчид тэмдэглэв.