Саудын Аравийн нийслэл Эр-Риядын зүүн хэсэгт хий тээвэрлэгч дэлбэрсний уршгаар 22 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархдав. Өнөөгийн байдлаар 123 хүн дэлбэрэлтэд нэрвэгдсэн тухай «Аль-Жазира» телевизийн сувгаар Иргэний батлан хамгаалах газрын төлөөлөгчийн мэдээллийг үндэслэн уламжлав. Гал сөнөөгчид ба аврагчид осол гарсан газар дээр ажиллаж байна. Өнөө өглөө хий тээвэрлэгч Эр-Риядын зүүн хэсэгт гүүрийн тулгуур шон мөргөжээ. Гадагшаа нэвтрэсэн хий дэлбэрэлт, түймэр үүсгэв. Үүний уршгаар хий тэвэрлэгч ба холгүй байсан арваад машин, чиглэлийн автобус шатав. Түүнээс гадна ойр хавийн аж үйлдвэрийн барилга байгууламжууд эвдрэв.